Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Комплаенс, бизнесийн ёс зүйг хэрэгжүүлэгч Энтрепренер” аж ахуйн нэгжээр Скайтел групп өргөмжлөгдлөө

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 30
Сурталчилгаа
 

МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолын ажиллагааг 24 дэх жилдээ зохион байгууллаа. Энэхүү ёслолын ажиллагаанд Скайтел групп нь 2021 оны онцлох “КОМПЛАЕНС, БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ЭНТРЕПРЕНЕР”-ээр шалгарсан байна. Энэхүү номинацийг энэ жил анх удаа шалгаруулж байгаа бөгөөд доорх шалгуур үзүүлэлтүүдийн хүрээнд тодруулсан байна. Үүнд:

  • Компанийн комплаенсын нэгж, түүний оролцоо
  • Компанийн дотоод журамд ёс зүйн дүрмийг тусгасан байдал, хэрэгжилт
  • Компанийн байгаль орчин, ногоон бизнесийн бодлого
  • Компанийн хүний нөөцийн бодлого
  • Компанийн нийгмийн хариуцлага, засаглал, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр хийсэн ажил, үр дүн
  • Байгууллагын удирдлагын тогтолцоо, стандарт хэрэгжүүлсэн байдал, оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгдсэн байдал, үр дүн
  • Инновац, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн байдал.

Скайтел групп нь 2020-2021 онд дээрх шалгуур үзүүлэлтүүдийн хүрээнд олон шинэ төсөл, хөтөлбөр, онцлох ажлуудыг шинээр нэвтрүүлж, амжилттай хэрэгжүүлсэн байна. Үүнд:

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төвийн “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийн санаачилгад нэгдэж, Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаанд шударга, ёс зүйтэй, авлигаас ангид эрх зүйн орчныг бий болгох чиглэлд компанидаа Комплаенсын бүтэц нэгж, тогтолцоог нэвтрүүлэн, хууль тогтоомжийн нийцлийг хангахад санал, санаачилга гарган ажилласан байна.

Компанийн байгаль орчин, ногоон бизнесийн бодлогын хүрээнд “Дижитал оффис” төсөл хэрэгжүүлэн оффисын орчин, хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээгээ байгаль орчинд ээлтэй болгох ажлуудыг хэрэгжүүлэн, Компанийн хүний нөөцийн бодлогын хүрээнд дэлхий даяар Ковид-19 цар тахалтай 2020-2021 оны хооронд ажлын байрыг цөөрүүлэхгүйгээр 34 ажлын байрыг шинээр нэмэгдүүлж, өнөөдрийн байдлаар 750 ажилтныг ажлын байраар ханган ажиллаж байна. Мөн хүний нөөцтэй холбоотой ажлуудыг дижитал хэлбэрт шилжүүлж, Ковид-19 даатгалд ажилтнуудаа бүрэн хамруулж, цар тахлын үед ажилтнуудын эрүүл мэндэд чиглэсэн ажлуудыг түлхүү авч хэрэгжүүлжээ.

Байгууллагын удирдлагын тогтолцоог сайжруулах, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ ОУ-ын стандартад нийцүүлэх хүрээнд ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоо, ISO 45001:2018 ХЭМАБ-ын удирдлагын тогтолцоо болон ISO 27001:2013 Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандартыг нэгдмэл байдлаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Инновац, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр 2021 онд уламжлалт гарын үсгийг орлох технологийн шийдэл болох СИМ картад суурилсан “Тоон гарын үсэг” хэрэглээнд нэвтрүүлээд байна. Энэхүү тоон гарын үсэг нь цахим орчинд тухайн иргэнийг өөрөө мөн болохыг бүрэн нотолж чадах, хуулиар баталгаажсан дижитал технологи юм.  Мөн харилцаа холбооны салбарын компаниудаас анхлан eSIM үйлчилгээг хэрэглэгчийн үйлчилгээнд нэвтрүүлснээр сим картны хог хаягдлыг бууруулж, хэрэглэгч 1 утсанд 7 хүртэл дугаар ашиглан, олон гар утас зэрэг ашиглах шаардлагагүй болгосон нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн шинэлэг үйлчилгээ болж чадсан юм. Түүнчлэн Скаймедиа Өрхийн гуравласан үйлчилгээний user-interface-ийг шинэчлэн, үйлчилгээнд нэвтрүүлж технологийн дараа үеийн шийдлүүдийг Skymedia 3.0 үйлчилгээнээс авах боломжтой болсон.

Компанийн нийгмийн хариуцлага, засаглал, тогтвортой хөгжлийг хангах чиглэлд Скайтел групп нь нийгмийн хариуцлагын бодлогоо ирээдүй хойч болсон хүүхэд багачууд, залуучуудын боловсрол, тэдний хөгжилд зориулагдсан төсөл хөтөлбөрүүдийг төлөвлөн зохион байгуулж хамтран ажиллаж байгаа билээ. Тухайлбал хүүхэд залуучуудын эрүүл мэндийн төлөө “Зүрх мартахгүй” төсөл, “Та аз жаргалаа сонсож чадсан уу?” хүүхдийн сэтгэл зүйн цуврал контент бүтээн, “Нарыг хайрла” нөлөөллийн аян зэрэг олон төсөлд хамтран ажиллаж өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.