Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүхээс буцаасан хэргийг прокурор хянах хүртэл Н.Түвшинбаярыг цагдан хорино

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:03 2021/12/23

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллагдагч Н.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцлээ. 

Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.

Шүүхээс яллагдагч Н.Түвшинбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

16:32 2021/12/23

Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа

Гэрэл зургийг mpa.mn

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн хохирогчийн өмгөөлөгч тодорхой хэмжээний мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Хохирогчийн өмгөөлөгч "Хохирогч арванхоёрдугаар сарын 18-нд Монгол Улсад ирсэн. Эмчилгээ хийлгэж байгаа" гэлээ. 

Н.Түвшинбаярын өмгөөлөгч "Н.Түвшинбаяр ихэд гэмшиж байгаа. Гэм буруутай эсэхтэй маргаагүй байгаа бөгөөд гарсан хохирлуудыг төлж байгаа. Одоогоор гурван тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн. Цаашид гарах хохирлыг ч төлөх болно. Үүнийгээ сайтар ойлгож, ухамсарлаж байгаа. Хамгийн гол нь хохирогчийн эрүүл мэндийн байдалд санаа зовж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа шиг хохирол төлөхгүй байгаа, шүүх шийдсэний дараагаар төлнө гэсэн байр суурьтай байгаа зэрэг нь худлаа. 

Тухайн үед хамт байсан бүх хүнээс тайлбар мэдүүлэг авсан. Шүүхээс албан ёсны мэдээллүүд гарна байх" гэв.

15:58 2021/12/23

Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна

Хан- Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна

Н.Түвшинбаяр нь Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан юм. Түүнд холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2.1 зүйл ангид зааснаар буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.

Түүнчлэн хохирогчийн ар гэрийнхний хүсэлтийг үндэслэн Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаярыг арванхоёрдугаар сарын 21-нд цагдан хорьсон юм.

Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл: Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт /онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан/ заасны дагуу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн;