Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

“ИНВЕСКОР ББСБ” ХК нь олон улсын зах зээлээс урт хугацааны санхүүжилт татлаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Банк бус санхүүгийн салбарт тэргүүлэгч “Инвескор ББСБ” ХК нь “Enabling Micro Finance Fund” хөрөнгө оруулалтын сангаас 3 сая ам.долларын зээл авлаа. Уг хөрөнгө оруулалтын сан нь 2008 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн 32 орны 82 санхүүгийн байгууллагад бичил бизнесийг дэмжих санхүүжилтийг олгоод байна. Уг санхүүжилт нь Инвескор ББСБ ХК-ийн эх үүсвэрийн дундаж хугацааг нэмэгдүүлж, хүүгийн зардлыг бууруулах ач холбогдолтой бөгөөд ингэснээр компанийн ашигт ажиллагаа нэмэгдэж жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн хүүгээ бууруулах боломж үүсэх юм.

 Мөн “Инвескор ББСБ” ХК нь “Рио Тинто Монгол” ХХК-ийн санхүүжилтээр жижиг дунд бизнес эрхлэгчдэд жилийн 4.8% хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлийг олгож байгаа бөгөөд зээлдэгч нарт зориулж Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв болон “Хөгжлийн Шийдэл” төрийн бус байгууллагын "BEST" хөтөлбөртэй хамтран сургалт, хөгжлийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

 Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих урт хугацааны, өртөг багатай санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр “Инвескор ББСБ ХК” нь олон улсын санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулалтын сангуудтай идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд ирэх оны хувьд бизнесийн зээлийн багцыг 50 хувиар өсгөх төлөвлөгөөтэй байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.