Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдөр өглөөнөөс орсон цасыг нийслэлийн хэмжээнд цэвэрлэж байна"

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Хотын Захирагчийн ажлын алба

Өнөөдөр өглөөний 06:00 цагаас эхлэн орсон цасыг нийслэлийн ХТГ болон дүүргүүдийн, хувийн хэвшлийн 21, ТҮК-ийн 816 зам талбайн үйлчлэгч, 68 тусгай зориулалтын машин техниктэйгээр цэвэрлэж эхэлсэн байна.

08:00 цагийн байдлаар халтиргаа гулгаа арилгах зориулалтын 63 тонн бодис, 64 тонн давс цацжээ.

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын 42 тусгай зориулалтын авто машин, техник, 328 зам талбайн үйлчлэгч хариуцсан гудамж, зам талбайд ажиллаж байна.

Эх сурвалж: Хотын Захирагчийн ажлын алба
Эх сурвалж: Хотын Захирагчийн ажлын алба

Машин техник:

  • Давс, бодис цацах, цас хусах тусгай зориулалтын Камаз маркийн нийт 12 авто машинаас 11-нь, давс, бодис цацагч төхөөрөмжтэй жижиг оврын портер маркийн хоёр машинаас нэг нь ажиллаж байна.
  • Хог, цас сорох зориулалттай шүүртэй нийт 16 машинаас 14
  • Бага оврын шүүрт 20 машинаас 16 нь явган хүний зам, талбай, замын нуух цэвэрлэгээнд ажиллаж байна.

Бага тойруу, Их тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Тунель, Дорж, Наадамчид, Баянхошуу, Монел, Богд уулын арын зам, Их Монголын гудамж, Хасбаатарын гудамж, Зайсангийн гудамж 57 тонн бодис,

Баянзүрх дүүрэг: 805-р анги, Дарь-Эхийн зам 1 тонн давс, Цагаан даваа, Алтан-Өлгийн хойд хэсгийн өгсүүр зам 3 тонн давс, ЧД ТҮК Налайхын замд 10 тонн давс,

Хан-Уул дүүрэг: Охь мандал ХХК Морингийн даваа, Био чиглэлийн замд 10 тонн давс, ЧД ТҮК Хөшигтийн хөндийн хурдны зам 10 тонн давс

Чингэлтэй дүүрэг: ЧД ТҮК давс, бодис цацах, цас хусах тусгай зориулалтын Камаз маркийн нийт 5 авто машинаас 5 нь, хог, цас сорох зориулалттай шүүртэй нийт 2 машинаас 2 ажиллаж байна.

Цэцэг төвийн уулзвараас Анкарагийн гудамжны уулзвар, Бага тойруу, Самбуугийн гудамж, Засгийн газрын ордны хойд баруун, зүүн уулзваруудад, гэр хороолол дундах авто замуудад 25 тонн давс, Өвөр гүнтийн зуслан чиглэлд нэг ширхэг Камаз авто машинаар давс цацан ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүрэг: ХТГ ОНӨААТҮГ- Баянхошуу, Хөтөл чиглэл, Грейт роүд ХХК Моносын уулвараас Хүй 7 хүртэлх замд 5 тонн давс, Жаргалант, Ар гүнтийн даваанд Улаанбаатар шинэчлэл ХХК 6 тонн бодис зарцуулаад байна гэж Хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.