Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Дижитал хөрөнгө оруулалт “ЛэндБонд”-ын “Транч 1” анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хаагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 30
Сурталчилгаа

Дижитал хөрөнгө оруулалт “ЛэндБонд”-ын Транч I-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхний өдрөө татан төвлөрүүлэхээр зорьсон дүндээ хүрч амжилттай хаагдлаа.

Монголын финтек салбарын тэргүүлэгч компани болох “ЛэндМН ББСБ” ХК нь энэ удаад хөрөнгийн зах зээлд нийт 5.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий “ЛэндБонд”-ыг гаргаж байгаа ба эдгээрийг 4 удаагийн транчаар буюу хэсэгчилсэн байдлаар бонд гаргах хөтөлбөртэйгөөр хэрэгжүүлж байгаа нь онцлог болжээ.

2021 оны 11 сарын 29-ний 10 цагт LendMN аппликэйшнээр дамжуулан анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлсэн “ЛэндБонд” Транч I-ээр нийт 44-н хөрөнгө оруулагчдаас 2.5 тэрбум төгрөгийн захиалга хүлээн авч татан төвлөрүүлэхээр зорьсон үнийн дүн амжилттай биеллээ.

Энэ нь дижитал хөрөнгө оруулалт “ЛэндБонд” нь хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээсэн, үнэт цаасны зах зээлд өөрийн байр суурийг эзэлсэн брэнд БОНД болж чадсаныг илтгэж байна.

Энэ удаагийн “ЛэндБонд”-оос авч чадаагүй, хоцорсон бол та санаа зовох шаардлагагүй бөгөөд дараагийн Транч II эхлэхэд  хөрөнгө оруулж болох юм.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.