Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын зохион байгуулсан хиймэл дагуул устгах туршилтыг визуалчилж үзүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт ОХУ дэлхийн тойрог зам дахь хиймэл дагуулыг пуужингаар устгах туршилтыг зохион байгуулсан юм. Энэ үеэр тойрог замд хиймэл дагуулын олон мянган хэлтэрхий цацагдаж, Олон Улсын Сансрын Станцад аюул учруулсан хэмээн АНУ-ын эрх баригчид ОХУ-ыг шүүмжилж байв.

Энэ үеэр Олон Улсын Сансрын Станцад түгшүүр зарлаж, сансрын нисгэгчид дэлхийд газардах зориулалттай капсулуудад шилжин байрлаж байв.

Туршилтын үеэр Оросын тал газраас пуужин харваж, олон жилийн өмнө ашиглалтаас гарсан Космос 1408 хиймэл дагуулыг устгасан юм. Үүний улмаас дэлхийн тойрог замд хөдөлгөөнийг нь хянах боломжтой 1,500 орчим, хянах боломжгүй олон мянган хэлтэрхий үүссэн байна.

Өчигдөр Европын Холбооны Сансрын Уудмыг Хянах төвөөс туршилтын үеэр яг юу болсныг харуулсан визуал дүрслэлийг нийтэд үзүүлжээ.

Уг дүрслэлээс устгагдсан хиймэл дагуулын хэлтэрхийнүүдийн урсгал Олон Улсын Сансрын Станцын (ISS) тойрог замтай ойрхон өнгөрсөн нь харагдаж байна.

Эх сурвалж: The Verge