Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Ганбаатар: Манай улс ажиллах хүчний гүн хомсдолд орсон. Гэхдээ зөвхөн халамжаас болсон гэж бодохгүй байна

Т.Саран, iKon.mn
2021 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:59 2021/11/19

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/591554691899030

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж гүйцээн боловсруулах чиглэл өгөв. Ингэснээр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа. 

11:51 2021/11/19

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Яамныхан нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. БНСУ яагаад гадаадаас ажиллах хүч авдаг вэ? Ганцхан Монголоос биш. Экспортод гаргах бүтээгдэхүүний өртгийг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх гэж байгаа. Бид үүнийг ерөөсөө хардаггүй. Өнөөдрийн энэ ярьж байгаа асуудал зөвхөн нийгмийн бодлогын асуудал биш. Яаж өрсөлдөх чадвартай байх вэ, экспортод гаргах бүтээгдэхүүнийг хэрхэн дэмжих вэ гэдгийг ярих ёстой. 

Манай улс ажиллах хүчний хомсдолд гүн орсон. Гэхдээ зөвхөн халамжаас болсон гэж бодохгүй байна. Харин ажлын байрны олдоц нэмэгдсэн хоёр, гурван шалтгаан бий. Шалтгаануудыг олж харна биз. Төр хэтэрхий данхайсан, төрийн бодлого дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нэмэгдсэн зэрэг ч нөлөөлж байгаа. 

30 мянган ажилтан авч байхад цугласан мөнгө нь 30 орчим тэрбум төгрөг болохоор байна. Энэ мөнгөөр юу хийдэг вэ? Хуулиар бол гадаад ажилтныг орлох Монгол ажилтны ур чадварыг нэмэгдүүлэх ёстой гэж ойлгож байгаа. Хариултуудаас үзэхэд энэ мөнгө өөр тийшээ ордог юм шиг санагдаж байна" хэмээн асуув. 

Түүний асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Тантай санал нэг байна. Гадаадаас ажиллах хүч авах нь тийм муу асуудал биш. 2012 он эдийн засгийн өсөлтийн оргил үе байсан. Тухайн үед 30 мянган ажилтан манай улсад ажил хөдөлмөр эрхэлж байсан бол одоо 6,045 гадаад ажилтан л байна. Ирэх оны хувьд төсвийг бүтээн байгуулалтын жил байна гээд батлуулсан. 500 орчим хөрөнгө оруулалтын төсөв арга хэмжээ батлагдсан. Ажиллах хүч мэдээж шаардлагатай. Гаднаас ажиллах хүч авахаас өөр аргагүй. Гэхдээ дотоодоос авах боломжийг нээлттэй байлгана. 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө ирэх онд 100 хувь энэ чиглэлд зарцуулагдана" гэлээ. 

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж байна. 

10:59 2021/11/19

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Аймаг болон байгууллага хооронд ажиллах хүч солилцох зүйл байдаг. Ийм зохицуулалт хуульд орсон уу?

Хуулийн этгээд эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэх гэсэн байна. Ийм заалт байхгүй. Хүн л эрүүгийн хариуцлага хүлээдэг. Хуультай зөрчилдсөн заалтууд байна.

Нийт ажиллах хүчний төлбөрийн 0.5 хувийн хөрөнгийг жил бүр хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах санд хуваарилна гэж байна. Одоо ийм сан байдаг юм уу? Ямар ажил хийж, хэдэн төгрөг төсөвт тавигддаг вэ" хэмээн асуув. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Богино хугацаагаар ажиллах хүч, дадлагажигч авах тохиолдол зарим улсад байдаг. Ялангуяа 2018-2020 оны үед сувилагч асрагч нарыг олон квотоор авах сонирхол БНСУ-ын зүгээс байгаад манай улсын иргэд хувиараа болон жуучлагч компаниар дамжуулан тухайн оронд очсон тохиолдол их гарсан.

Зарим нь ирээд зарим нь тэндээ үлдсэн тохиолдол бий. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт, тухайн жилийн улсын хөгжлөөс шалтгаалан зарим салбарт квот тогтоох эрхийг Засгийн газарт өгч байгаа. 2020 онд аль чиглэлийн салбарт илүү их боловсон хүчин хэрэгтэй байна, нийлүүлэлт бага эрэлт ихтэй байвал гадагшаа гарахад нь хязгаарлалт тогтоож өгнө. Тухайн компанийн захирал нь өөрөө эрүүгийн хариуцлага хүлээгээгүй их хэмжээний өр төлбөргүй байх ёстой гэсэн заалтыг оруулсан.

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан гэж гадаад харилцааны сайдын багцад бий. Жил бүр төсөв хэлэлцэх үед гадаад харилцааны сайдын багцад Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах санд гээд 100 сая төгрөгийн төсвийг суулгаж өгдөг.

Энэ нь гадаадад хувиараа болоод ажил эрхэлж байгаа хүмүүс гэмт хэрэг үйлдээд хоригдсон бол эргэдэг, өмгөөлөгч олж өгөх, нас барсан болон хүнд өвчин туссан үед Монголдоо ирэх билетийн мөнгө зэргийг энэ сангаас гаргах зэрэг зарцуулалтыг гадаад харилцааны сайдын багцад тусгадаг. Гэхдээ энэ мөнгө нь хүрдэггүй. Жишээлбэл 2019 онд 209 сая төгрөгийг энэ чиглэлд зарцуулсан. Тиймээс 0.2 хувь биш 0.5 хувь гэж оруулж ирсэн" гэв. 

10:19 2021/11/19

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төсөлд гадаад ажилтнаар хөдөлмөр эрхлүүлсэн ажил олгогч гадаад ажилтны 30-аас доошгүй хувьтай тэнцэх ажилтныг дагалдан сургах гэрээ байгуулан ажиллуулахаар, гадаад ажилтны ажлын байрны төлбөртэй холбоотойгоор боловсрол, шинжлэх ухааны байгууллагад ажиллах эрдэм шинжилгээний ажилтан, багш, эрүүл мэнд, соёл, спортын байгууллагад гэрээгээр ажиллах мэргэжлийн багш, дасгалжуулагч, эмч, эрдэм шинжилгээний ажилтныг авч ажиллуулах ажил олгогчийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөхөөр, цахим засаглалыг нэвтрүүлэх зорилго, зорилттой уялдуулан хуулийн төслийн хүрээнд олгох тусгай зөвшөөрөл, зөвшөөрлийг үйлчилгээг цахим систем ашиглан үзүүлэхтэй холбоотой зохицуулалтыг шинээр тус тус тусгажээ.

Мөн гадаад улсад хөдөлмөр эрхэлж байх хугацаанд эрсдэл учирсан тохиолдолд туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилгоор Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах санд хөрөнгө хуваарилахаар тусгасан байна.

09:49 2021/11/19

УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Үндсэн хуулийн цэцийн 2021 оны долдугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан уг хуулийн төслийг боловсруулжээ. 

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.