Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Тарвагат-Улааны нуурт цөмөрсөн машиныг татан гаргажээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумаас баруун урд зүгт 42 километрийн зайд тус сумаас Дундговь аймгийн Баянжаргалан сумын чиглэлд явсан “Ниссан Эдван” загварын автомашин Тарвагат-Улааны нуур дээгүүр зорчих үед мөс цөмөрч автомашин гарах боломжгүй болсон тухай дуудлага өчигдөр 22:00 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиход нэр бүхий иргэний жолоодож явсан суудлын автомашин тус нуурт цөмрөн орсон байсныг 00:58 цагт татаж гаргасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Зөвлөгөө

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 11, 12 дугаар саруудад агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа аж.

Мөн жижгэвтэр голуудын дагуу нимгэн мөсөн бүрхүүл тогтож, шингэн зайр гүйх үзэгдэл ажиглагдаж эхэлсэн ч бусад томоохон голуудад мөсний үзэгдэл ажиглагдаж эхлээгүй байна.

Олон жилийн дунджаас дулаан байгаатай холбоотойгоор гол, мөрөн, нуурт мөсөн бүрхүүл тогтох хугацаа оройтох, мөсний даац хүн, мал, машин, техник хэрэгслээр зорчиход аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгааг анхааруулж байна.