Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс вакцинжуулалтын хурдаар "Их Долоо"-г тэргүүлж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Хүн амынхаа 75.7 хувийг коронавирусийн эсрэг вакцины хос тунд хамруулсан үзүүлэлтээр Япон улс Их Долоогийн гишүүн орнуудыг тэргүүлж байгааг тус улсын засгийн газраас өчигдөр гаргасан тоо баримт харуулж байна.

125 сая орчим хүн амтай Япон улсад сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тохиолдол эрчимтэй буурч байгаа. Сүүлийн нэг хоногийн хугацаанд тус улс даяар халдварын 163 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Энэ оны наймдугаар сард өдөрт 25,000 гаруй тохиолдол бүртгэгдэж байсантай харьцуулбал энэ нь огцом бууралт юм. Covid-19 өвчний хүндрэлээр эмнэлэгт хэвтсэн хүний тоо сүүлийн хоногт 76 бүртгэгджээ.

Вакцины зөвхөн эхний тунгаа тариулсан хүмүүсийг оролцуулж тооцвол нийт хамрагдсан хүний тоо 99.4 сая буюу нийт хүн амын 78.5 хувь болж байна.

Дэлхийд аж үйлдвэржилтээрээ тэргүүлдэг бусад зургаан улсаас вакцинжуулалтын хурдаар Японы дараа Канад, Итали улсууд удаалжээ.

Япон улсын засгийн газар иргэдээ вакцины нэмэлт буюу гурав дахь тунд хамруулах ажлыг ирэх сараас эхлүүлэхээр төлөвлөж байна.

 

Эх сурвалж: Kyodo News