Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн банкууд кибер халдлагад өртсөнөө 36 цагийн дотор засгийн газарт мэдэгдэх үүрэгтэй болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын санхүүгийн зохицуулах байгууллагууд кибер халдлагын үед банкууд хэрхэн ажиллах тухай дүрмийг өчигдөр эцэслэн баталжээ.

Холбооны Нөөцийн Банк, Холбооны Хадгаламжийн Даатгалын Корпорац, Валютын Хяналтын Алба зэрэг байгууллагуудын баталсан шинэ дүрмийн дагуу тухайн банк ноцтой кибер халдлагад өртсөнөө мэдсэнээс хойш 36 цагийн дотор засгийн газарт мэдэгдэх үүрэг хүлээсэн байна.

Ингэхдээ банкны үйл ажиллагааг тасалдуулах, материаллаг хохирол учруулах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг алдагдуулах хэмжээний кибер халдлагыг ноцтойд тооцохоор болжээ.

Мөн кибер халдлагаас үүдэлтэй асуудал дөрвөөс дээш цаг үргэлжлэхээр байгаа бол харилцагч, үйлчлүүлэгчдэдээ заавал мэдэгдэх үүрэгтэй болсон байна.

Өмнө нь АНУ-ын банкуудад кибер халдлагын үед хэрхэн ажиллах талаар ямар нэг зохицуулалт үйлчилдэггүй байжээ.

“Кибер халдлагын хамгийн том бай болдог салбар бол банк, санхүү юм. Энэ салбарт өдөр бүр олон арван мянган халдлага бүртгэгдэж байдаг” гэж АНУ-ын Үнэт цаас, Санхүүгийн Зах Зээлийн Холбооны гүйцэтгэх захирал Кеннет Бенцен шинэ зохицуулалттай холбогдуулан гаргасан мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

 

Эх сурвалж: Reuters