Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Deep Learning Competition Mongolia 2022 тэмцээний бүртгэл эхэллээ. Бүртгэлийн хугацаа 12 сарын 05 хүртэл

ikon.mn
2021 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

“Deep Learning Competition Mongolia 2022” тэмцээний бүртгэл эхэллээ. Тус тэмцээнийг Монгол улсад “Deep Learning” буюу “гүн сургалтыг” өргөн хүрээнд таниулан хөгжүүлэх, ICT болон инженерийн боловсон хүчнийг бэлдэж хөгжүүлэх зорилготойгоор БШУЯ, Монголын Технологийн Коллежийн Үндэсний Холбоо, МУИС, ШУТИС ерөнхий зохион байгуулагчаар зохион явуулах гэж байна. ЖАЙКА нь Монгол улсын IT-ийн салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжиж ажилладаг бөгөөд хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна. Мөн “Шинжлэх ухаан технологийн сан” хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна.

Тус тэмцээний бүртгэлийн танилцуулга видео: https://fb.watch/9kOSsZuDRd/

https://fb.watch/9kOSsZuDRd/

Тус төсөл нь “Бүтээх эрдмийн технологи” болон “Deep Learning”-ыг ашиглан бүтээл (хялбаршуулсан загвар) зохион бүтээж, эдгээр бүтээлээс бий болсон “бизнесийн чадавх”- г компанийн үнэлгээ болгон үнэлүүлж, өрсөлдөх уралдаан юм. Энэхүү тэмцээн нь Японд 2019 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа юм. Япон дахь анхны тэмцээнд Нагаока Үйлдвэрийн технологийн коллежийн харьяа Монгол оюутнуудын баг аварга болж, 1 сая иенийн шагналыг хүртэн улмаар компани байгуулсан билээ. Доорх линкээр орж Японд зохиогддог “Deep Learning” тэмцээний танилцуулга видеог сонирхоорой. (Монгол хадмалтай)

Танилцуулга видео:https://fb.watch/8Xka346-4e/

Монголд анх удаа зохион байгуулагдаж буй тус тэмцээний материалын шалгаруулалтад тэнцсэн 10 баг 2021 оны 12 сараас 2022 оны 2 сар хүртэлх хугацаанд хялбаршуулсан загвар бүтээлээ хийж, 2022 оны 2 сарын 24-ний өдөр зохиогдох эцсийн шатны (ТВ нэвтрүүлэг хийгдэх төлөвлөгөөтэй байна) тэмцээнд хөрөнгө оруулагч нарт зориулж илтгэл танилцуулга хийх юм. Шагналын сан: Түрүүлсэн баг 6,000,000 төгрөг, дэд байрын баг 3,000,000 төгрөг, 3-р байрын баг 1,000,000 төгрөг төлөвлөж байна.

 

Монгол улсын ахлах сургууль, мэргэжлийн сургууль, технологийн коллеж, их сургуулиудад суралцаж байгаа оюутнууд дээрх постер зурган дахь тэмцээний удирдамжийг нягтлаад удирдагч багштайгаа зөвлөлдөн бүртгүүлнэ үү. Бүртгэлийн хугацаа 2021 оны 12 сарын 05-ны өдөр хүртэл. Дараах Google Form-оор бүртгүүлнэ үү.

Жич: Google Form-д бүртгүүлэхдээ Google аккаунтаар нэвтэрсний дараа бүртгүүлэхгүй бол хадгалагдахгүйг анхаарна уу.

Google Form:https://forms.gle/Eavs1Gk4K5JjmsxJ8

【Төлөвлөгөө】

Бүртгэлийн хугацаа: 2021 оны 12 сарын 05-ны өдөр хүртэл

Материалын шалгаруулалтад тэнцсэн багуудаас эцсийн шатанд үлдэх ойролцоогоор 10 багийг сонгон шалгаруулах : 2021 оны 12 сарын 06-ны өдрөөс 2021 оны 12 сарын 8-ны өдрийн хооронд.

Хялбаршуулсан загвар бүтээх: 2021 оны 12 сарын 8-ны өдрөөс 2022 оны 2 сарын 23-ны өдөр хүртэл.

Эцсийн шатны шалгаруулалт: 2022 оны 2 сарын 24-ний өдөр.