Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томилов

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:54 2021/11/18

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1225910914570935

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн тул батлав. 

16:58 2021/11/18

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг "Хариуцлагатай ажил гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Нийгэмд шударга ёсыг тогтоох иргэдийн хүсэмжлэл өндөр байна. Энэ асуудал шүүхийг шударга болгохоос эхэлнэ. Шүүх эрх мэдэлтэй нэгэн, энгийн иргэдэд хоёр өөр ханддаг, шударга бус байна гэдэг хандлага их байгаа. 

Шударга нийгмийг хүсэж буй иргэдийн хүсэлтэд хариу болгож Үндсэн хуулийг өөрчилсөн. Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу анх удаа Сахилгын хороог байгуулах гэж байна. Энэхүү байгууллагын төлөөллүүд анхнаасаа чин үнэнчээр ажиллаасай гэж хүсэж байна. 

УИХ-ын гишүүдэд өөрсдийн итгэл үнэмшлээр саналаа өгөх боломжийг олгомоор юм. Байнгын хорооноос таван хүн оруулаад ирдэг. Дэмжих хэцүү дэмжихгүй байх бас хэцүү. Ийм асуудал тулгаад байгааг өөрчлөх ёстой. 

Сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн дотор өөрсдийн итгэл үнэмшлээр дэмжихэд хүндрэлтэй хүмүүс байна. Д.Ариунтуяа нэр дэвшигчийн ах нь нийслэлийн захиргааны шүүхэд ажилладаг гэж байна. Энэ нь цаашид ашиг сонирхлын зөрчил болохгүй юу. Д.Эрдэнэнчулуун нэр дэвшигч манай гэр бүлийн хүний асуудал ороод ирвэл татгалзана гэх юм. Татгалзсанаар энэ асуудал шийдэгдэхгүй. Гэр бүлийнх нь хүний хамаарал бүхий олон шүүгч бий.

Мөн Д.Эрдэнэчулуун нэр дэвшигч ШЕЗ-ийн гишүүнээр зургаан жил ажилласан. Сонгон шалгаруулж нэр дэвшүүлсэн олон шүүгч ажиллаж байгаа байх.

Шүүгч бус гишүүд шүүгчтэй ямар нэг байдлаар хамааралгүй хүмүүс байх ёстой. Ах нь захиргааны, эхнэр нь дээд шүүхэд, өөрөө ШЕЗ-ийн гишүүнээр зургаан жил ажиллаж, шүүгчийг сонгон шалгаруулах, нэр дэвших ажлыг гардан зохион байгуулж байсан хүнийг дэмжихгүй" гэлээ. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Үндсэн хуульд орсон томоохон өөрчлөлт бол Шүүхийн сахилгын хороо. Шүүгч бус гишүүдийг олон нийтэд нээлттэйгээр ажлын хэсэг байгуулагдан шалгаруулж УИХ-д оруулах хуультай. Нэр дэвшсэн 28 хүнээс 24 хүн сонгон шалгаруулалтад оролцож, таван хүн олонхын санал авсан. Хууль зүйн байнгын хороо таван нэр дэвшигчийг дэмжсэн.

УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдаж, тулгаж оруулж ирж байгаа асуудал байхгүй. Дэмжихгүй бол таван нэр дэвшигч тавуулаа ч унах, сугараад үлдэх ч боломжтой" гэв. 

09:37 2021/11/18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. 

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд Ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчдийг өмнө нь танилцуулсан. ШЕЗ болон Сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг арваннэгдүгээр сарын 15-16-нд зохион байгуулсан билээ. 