Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан маргааш болно

Т.Саран, iKon.mn
2021 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан маргааш буюу арваннэгдүгээр сарын 18-ны өдөр товлогджээ. 

Хуралдаанаар танхимуудын саналаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн  9.1.13 дахь заалтыг тайлбарлах эсэх асуудлыг тус тус хэлэлцэх аж.     

Мөн хуульд заасан үндэслэлээр Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсонтой холбоотой шүүх бүрэлдэхүүнийг томилох тухай асуудал болон “Улсын Эрх Ашиг Тусгаар Тогтнолын Нам” үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлт зэргийг хэлэлцэнэ. 

 

Эх сурвалж: Улсын дээд шүүх