Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Баярбаясгалан: Хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодсон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:57 2021/11/16

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бүлэглэн зодсон хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэл өгөв.

Энэ талаар тус төвийн дарга Б.Баатархүү "Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо байрны гадна 2021 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр .. сургуулийн 11 дүгээр ангийн сурагч эрэгтэй “Б”-г өөр сургуулийн 10 дугаар ангийн сурагч О, Н, Тэ, Т, Т нар бүлэглэн зодож, уг үйл явдлыг сурагч “Э” гэгч гар утсаараа бичлэг хийн цахим орчинд цацагдсан.

Уг асуудлыг БЗД-ийн Цагдаагийн газар шалгаж байна" хэмээн тодруулав.

14:14 2021/11/16

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгнээ дээрэлхэн, бүлэглэн зодож байгаа бичлэг цахим орчинд гараад байна. 

Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалангаас тодруулахад "Энэ хэрэг хэзээ, хаана болсон гэдгийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Хүүхдүүд нэгнээ дээрэлхсэн, зодсон тохиолдолд санаа сэдэл, шалтгаан нөхцөл зэргийг харгалзаж байж ямар арга хэмжээ авахыг шийддэг. Одоогоор дээрх хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна" гэв.

Эцэг эх, асран хамгаалагч өсвөр насны хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулах, санал бодлыг хуваалцах, сайтар ярилцаж байхыг мэргэжлийн хүмүүс зөвлөлөө. Мөн анги удирддаг багш нар сурагчид хоорондын харилцааг анхаарч, нэгнээ ялгаварлан гадуурхахгүй, дээрэлхэхгүй байж, хүндэтгэлтэй хандаж байхыг зөвлөх хэрэгтэйг сануулсан юм.