Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Лукашенко Оросын пуужингийн системийг хил дээр байрлуулах хүслээ илэрхийлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Лукашенко Оросын пуужингийн системийг хил дээр байрлуулах хүслээ илэрхийлжээ
Sara, ikon.mn - text to speech

Польштой залгаа Беларусийн хил дээр Европын Холбооны газар нутагт нэвтрэх гэсэн Ойрх Дорнодын олон мянган дүрвэгч бөөгнөрөөд байгаа билээ.

Эдийн засгийн хоригийн хариуд Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко зориуд дүрвэгчдийг цуглуулж, Польшийн хилээр нэвтрүүлэх оролдлого хийж байна гэж Европын Холбоо үзэж байгаа.

Ийм шалтгаанаар Европын Холбоо дахин шинэ хориг арга хэмжээг Минскийн эрх баригчдын эсрэг авахаар бэлдэж байна.

Польш улс дүрвэгчдийг газар нутагтаа нэвтрүүлэхгүйн тулд 15,000 орчим цэргийг зүүн хил дээрээ байрлуулаад байгаа юм. Энэ долоо хоногт Беларусийн тал ОХУ-тай хамтарсан цэргийн сургуулилалтыг Польшийн хилийн орчимд зохион байгуулсан.

Тэгвэл өчигдөр Оросын батлан хамгаалахын сэтгүүлд ярилцлага өгөхдөө Лукашенко өөрийн баруун болон өмнөд хил дээр Оросын Искандер пуужингийн системийг байрлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Энэ нь цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай, орчин үеийн зэвсэг юм.

Бямба гарагт Лукашенко бас Минск хотод болсон мөсний хоккейн тэмцээнд оролцжээ.

Беларусийг сүүлийн 27 жил тасралтгүй удирдаж байгаа 67 настай Лукашенко өрсөлдөгчийнхөө хаалганд гоол хийж, баг нь энэ тоглолтод 5-2 харьцаатай хожсон байна.

 

Эх сурвалж: Reuters