Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваний кофены шаараар үйлдвэрлэсэн гутал дэлхий даяар борлуулалт сайтай байна

ikon.mn
2021 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

(Гэрэл зургийн эх сурвалж: Тайваний төв мэдээллийн агентлаг, "CCILU International" албан ёсны Facebook)

Олон хүмүүс кофены шаарыг үнэр дарах, савтай бордоо болон бусад зорилгоор хэрэглэж заншсан ч кофены шаарыг гутал хийх түүхий эд болгон ашиглаж болно гэдгийг мэдэхгүй байж магадгүй. Ихэнх хүмүүсийн хог хаягдал гэж үздэг энэ төрлийн материалыг ашиглан, янз бүрийн загварын гутал үйлдвэрлэдэг бизнес эрхлэгчид Тайваньд бий болсон бөгөөд олон улсын зах зээлд нэр хүндтэй болж, сэргээгдэх эдийн засгийн сайн жишээ болж чадлаа.

“CCILU International” компанийн мэдээлснээр дэлхий даяар жилдээ 1 триллион аяга кофе хэрэглэж, 30 тэрбум кг кофены шаар үйлдвэрлэдэг бөгөөд тэд удаан хугацааны судалгаа, боловсруулалтын үр дүнд "кофены шаараар хийсэн гутал" үйлдвэрлэж чадсан байна. Ойролцоогоор 15 аяга кофены шаараар хос (резин) борооны гутал, 5 аяга кофены шаараар нэг хос даавуун гутал, 2 аяга кофены шаараар гэрийн шаахай хийх боломжтой. “CCILU International” компанийн бүтээгдэхүүнүүд олон улсын 10 патент авсан байна. Гутлын гадар, улавч, ул бүгд кофены шаараар хийгддэг ба гутал тус бүрийг өөр өөр үйлдвэрлэлийн процессоор үйлдвэрлэдэг. Кофены шаар нь түүхий эдийн 40-60 хувийг эзэлдэг. Сэргээгдэх эдийн засгийн үзэл баримтлал улам бүр түгэн дэлгэрч байгаа тул  энэхүү бүтээгдэхүүн нь Европ, Америк, Азийн 40 гаруй оронд экспортлогдож байна.

 

Нүүрсжүүлэх патент эзэмшигч нар их хэмжээний хаягдал "усан хүрэн ургамлын бүрхүүл"-ийг "усны хүрэн бүрхүүлийн нүүрс" болгон хувиргахад ашигладаг бөгөөд үүнийг чийгээс сэргийлж, эвгүй үнэрийг арилгахаас гадна тариалангийн талбайд органик бордоо болгон ашиглаж болно. (Гэрэл зургийн эх сурвалж: "Гуантиан Вужин"-ын албан ёсны фэйсбүүк)

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ “Тайваний Засгийн газар сэргээгдэх эдийн засаг, ногоон байгаль орчинд ээлтэй, нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг бараа бүтээгдэхүүн хөгжүүлэх, үйлдвэрлэхийг дэмждэг. Үүнээс гадна байгаль орчныг хамгаалахын зэрэгцээ худалдаа арилжааг дэмжсэн сэргээгдэх эдийн засаг, ногоон байгаль орчинд ээлтэй, нүүрстөрөгчийн хийг бууруулахад чиглэсэн бүтээгдэхүүн, технологи улам бүр олноор төрөн гарсаар байна.” гэв.

 

Тайваний Да Е Их Сургуулийн анхны Монгол эмэгтэй доктор (байгаль орчны инженерийн мэргэжлээр суралцсан) Т.Нарангарав хавчны хясааны хаягдал болон далайн замгаас микробын түлшний зайны найрлагад ордог чухал элементийг гаргаж авсан.

"Кофены шаараар хийсэн гутал","дахин боловсруулсан хуванцар саваар хийсэн гутал" зэрэг бүтээгдэхүүнээс гадна Тайваньд докторын зэрэг горилохоор суралцаж буй Монгол оюутан хавчны хясааны хаягдал болон далайн замгаас микробын түлшний зайны найрлагад ордог чухал элементийг гаргаж авсан. Мөн бохир ус цэвэршүүлэх үйл явцад цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх болсон. Нүүрсжүүлэх патент эзэмшигч нар их хэмжээний хаягдал "усан хүрэн ургамлын бүрхүүл"-ийг "усны хүрэн бүрхүүлийн нүүрс" болгон хувиргахад ашигладаг бөгөөд үүнийг чийгээс сэргийлж, эвгүй үнэрийг арилгахаас гадна тариалангийн талбайд органик бордоо болгон ашиглаж болно.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө нь “Сэргээгдэх эдийн засаг бол “нүүрсхүчлийн хийн тэг ялгаруулалт”, "тогтвортой хөгжил"-д хүрэх чухал арга зам юм. Саяхан Монгол Улсын Засгийн газар "Нэг тэрбум мод тарих"- хөтөлбөрийг санаачлан, ойн аж ахуй, мал аж ахуйн менежментийг бэхжүүлж, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх, хүлэмжийн хий ялгаралтыг бууруулах тухай зорилтуудаа зарласан. Тайваний засгийн газар мөн "2050 он гэхэд нүүрсхүчлийн хий ялгаралтыг тэглэх" зорилтыг дэвшүүлсэн бөгөөд тогтвортой хөгжлийн сайн түншийн хувьд Тайвань Монгол хоёр тал харилцан бие биеэсээ суралцах, хамтран ажиллах олон зүйл бий гэдэгт итгэлтэй байна.” хэмээн онцлов.