Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр суурин 39 цэг, явуулын 41 баг нийт 4,918 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөв

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 41 баг, суурин 39 цэгт 89 багийн 340 эмч, ажилтан ажиллаж, 4,918 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 69, II тунд 144, нэмэлт сэргээх тунд 2,895 буюу нийт 3108 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 21.2 хувь байна.

Мөн 2,953 жирэмсэн эх, 12-15 насны 67,588, 16-17 насны 26,567 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Суурин цэгүүдийн байршил:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7