Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Баянзүрх дүүргийн хороодын Засаг дарга нар цэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: БЗД-ийн Засаг даргын тэмгын газар

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабаас хороодын Засаг дарга нарын дунд цэргийн бэлтгэл сургалтыг энэ сарын 2, 3-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтаар батлан хамгаалах бодлого үйл ажиллагааг танилцуулах, салбарын хууль тогтоомжийг орон нутагт сурталчлах, хэрэгжилтэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, иргэний цэргийн үр дүн биелэлтэд иргэд байгууллага хорооны оролцоог нэмэгдүүлж мөн төрийн батлан хамгаалах үйлчилгээг иргэдэд хүргэх хууль эрх зүйн мэдлэгийн хүрээг дээшлүүлэх зорилготой аж.

Цэргийн бэлтгэл сургалтад оролцогчид батлан хамгаалах багц хууль, эрх зүйн шинэчлэл, батлан хамгаалах салбарын холбогдох чиглэлүүдээр шинэ мэдлэг мэдээлэлтэй болж, бие бялдрын сорилт, буудлага, жагсаалын бэлтгэл зэрэг дадлага сургуулилалт хийх юм байна.

Сургалтын хүрээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабаас онол арга зүйн мэдлэгээр ханган ажиллаж байна гэж тус дүүргийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.