Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Халдварын улмаас эмнэлэгт эмчлүүлэгчдийн тоо сүүлийн хоногт 888-аар, гэрийн эмчилгээнд байсан хүний тоо 3,894-өөр буурчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 59,938 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байна.

Үүнээс хөнгөн хэлбэрийн оноштой 44,375 хүн Өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 15,563 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй.

Энэ нь өмнөх өдрөөсөө эмнэлэгт байгаа хүний тоо 888-аар, гэрийн эмчилгээнд байсан хүний тоо 3,894-өөр буурсан үзүүлэлт юм.

Эмнэлэгт байгаа иргэдийн 46.2 хувь нь хөнгөн оноштой бол 53.7 хувь нь биеийн байдал хүндээс маш хүнд байгаа юм.

Тодруулбал,

  • Хөнгөн оноштой - 7,198
  • Хүндэвтэр оноштой - 6,219
  • Хүнд оноштой - 1,845
  • Маш хүнд оноштой -301 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Эмнэлэгт байгаа иргэдийн 3,586 нь хүүхэд бол 893 нь жирэмсэн эмэгтэй байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.