Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Вьетнам улсын иргэнийг дээрэмдсэн этгээдүүдийг цагдан хорьжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Гадаадын иргэнийг дээрэмдсэн этгээдүүдэд цагдан хорих арга хэмжээ авчээ.

Тодруулбал, энэ сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Вьетнам улсын иргэн гэмт халдлагад өртөж бусдад зодуулж, дээрэмдүүлсэн талаарх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Урьдчилсан байдлаар, гадаад улсын иргэн, хохирогч Л нь аравдугаар сарын 21-ний өдөр 21:00 цагийн орчимд биедээ их хэмжээний мөнгөтэй явж байхад нь үл таних хоёр эрэгтэй хүн хүч хэрэглэн машинд суулган айлгаж сүрдүүлэн мөнгө, iPhone маркийн хоёр гар утсыг нь дээрэмдэж, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нэгэн гудамжинд буулгасан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Тус дүүрэг дэх цагдаагийн газраас тухайн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдийг шуурхай эрэн сурвалжилж мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Б,Ч,Х нар үйлдсэнийг олж тогтоон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.