Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн хоногт COVID-19-ийн улмаас 7,823 хүн гэрийн эмчилгээнд нэмэгджээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавируст халдварын улмаас 70,386 хүн эмчлүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Үүнээс 17,688 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 52,698 нь өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.

Гэртээ эмчлүүлж байгаа иргэдийг хөнгөн хэлбэрийн оноштой гэж үзэж байгаа бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн талаас илүү буюу 53 хувийнх нь биеийн байдал хүнд байна.

Тодруулбал, халдварын улмаас эмнэлэгт хэвтэж буй иргэдийн

  • 8,334 нь хөнгөн
  • 6,881 нь хүндэвтэр
  • 2,116 нь хүнд
  • 357 нь маш хүнд оноштой байгаа юм.

Түүнчлэн өнгөрсөн хоногт 7,823 хүн уг өвчний улмаас гэртээ тусгаарлагдан эмчилгээ эхлүүлжээ. Харин эмнэлэгт хэвтэж буй иргэдийн тоо 118-аар буурсан байна.

Мөн хоногийн хугацаанд дөрвөн хүүхэд, найман жирэмсэн эмэгтэй нэмж эмнэлэгт хэвтжээ.

(Аравдугаар сарын 26, 27-ны өдрийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг дараах зургаас харьцуулан харах боломжтой)

Сануулахад, Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй бөгөөд түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй ч эмчилгээг эхлүүлж байгаа.

Мөн хоногт эдгэрч, тусгаарлалтаас гарч байгаа тохиолдлын тоог мэдээлэхээ зогсоогоод байгаа билээ.