Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Халтар: Хамгийн сүүлд авсан мэдээллээр УБТЗ-ын даргаар Монгол Улсын иргэнийг томилно гэдэг дээр Оросын талтай тохиролцсон

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын томилгоотой холбоотой асуудалд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хариулт өглөө.

Тус яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ "УБТЗ-ын ерөнхий хорооны хурал энэ сарын 12-нд Эрхүү хотод болсон. Монгол Улсын иргэнийг УБТЗ-ын даргаар ойрын хугацаанд томилно гэж хоёр тал тохирсон" хэмээн мэдэгдэж байв. 

Харин энэ долоо хоногт хуралдсан УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар танилцуулах үеэр тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Оросын тал УБТЗ-ын дарга орос захирал байна гэдэг шаардлага тавиад байгаа" гэсэн юм.

УБТЗ-ын даргын томилгоотой холбоотой асуудалд салбарын сайд дараах хариултыг өгөв. 

Тэрбээр “УИХ дахь МАН-ын бүлгийн энэ долоо хоногийн хурлаар УБТЗ-ын даргын томилгооны тухай яригдаагүй. Бүлгийн дарга оросын талаас тавьсан шаардлагын талаар мэдээлсэн байсан.

Хамгийн сүүлд авсан мэдээллээр УБТЗ-ын даргаар Монгол Улсын иргэнийг томилно гэдэг дээр Оросын талтай тохиролцсон.

Нэр дэвшигчдийн хувьд асуудал бий. Нэг хүнийг нэр дэвшүүлэхээр монгол хүн дарга болоосой гэхийн оронд янз бүрийн асуудлаар “гөвөөд” эхэлдэг. Тэр нь хойно очоод сөрөг мэдээлэл болдог юм билээ. Нэр дэвшүүлсэн эхний хүмүүсийн хувьд гацаа үүссэн нь үүнтэй холбоотой.

Бид ямар ч байсан ойрын өдрүүдэд УБТЗ-ын ерөнхий хороог дахин хуралдуулж энэ асуудлыг ярилцана. Замын даргын асуудал даруй шийдэгдэнэ" гэлээ.