Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Бат-Эрдэнэ: Монгол Улсын иргэнийг УБТЗ-ын даргаар ойрын хугацаанд томилохоор тохиролцсон

А.Намуун, iKon.mn
2021 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЗТХЯ-наас өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ УБТЗ ХНН-ийн даргыг томилох асуудлаар Оросын талтай тохирсон талаараа ярилаа.

ЗТХ-ийн сайд Л.Халтар "Монгол Улсын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг хоёр удирдлагатай. Монгол, Оросын талын хувь нийлүүлэгч буюу 50, 50%-ийг эзэмшигч нь Оросын төмөр замын ерөнхий захирал, Монголын талаас миний бие байна. Энэ хоёр хувь нийлүүлэгчийн доор ААН-ийн тухай хуулиар ТУЗ буюу Монгол, Оросын талаас гурав, гурван хүнтэй ерөнхий хороотой. Монгол дарга байвал Оросын тал ерөнхий хороог ахалдаг, Орос удирдлагатай бол Монголын талаас ерөнхий хороог удирддаг зарчимтай. Энэ удаад ажиллаж байгаад талийгаач болсон хүн монгол дарга байсан. Зарчмын дагуу Оросын тал ерөнхий хорооны дарга, орлогч нь Монголын талаас ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ ажиллаж байгаа. Тэрбээр Эрхүү хотод болсон уулзалтад оролцоод ирсэн" гэв.

УБТЗ ХНН нь хоёр орны хамтарсан менежментийн компаниас гадна хоёр орны хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж байдаг онцлогтой

ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ "УБТЗ-ын ерөнхий хорооны хурал энэ сарын 12-нд Эрхүү хотод боллоо. Энэ удаагийн хурлаар хуваарь ёсоор нэгээс бусад 11 асуудал, нэмэлтээр гурван асуудлыг хэлэлцэж, хоёр тал ойлголцсон. УБТЗ-ын даргыг ойрын хугацаанд томилохоор ажиллаж байна.

УБТЗ ХНН нь хоёр орны хамтарсан менежментийн компаниас гадна хоёр орны хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж байдаг онцлогтой ААН. Тус нийгэмлэгийн ирээдүйн болон одоогийн үйл ажиллагааг дэмжихтэй холбоотой шийдвэрүүдийг зохих түвшинд цаг тухайд нь гаргаж байх зайлшгүй шаардлага бий. Тийм учраас УБТЗ-ын даргыг томилох асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэж бодож байгаа. Монгол Улсын иргэнийг УБТЗ-ын даргаар ойрын хугацаанд томилно гэж хоёр тал тохирсон" хэмээн ярилаа.