Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 6
iKon.MN

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.

09:00 цагт Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болно. Хуралдаанаар,

  • Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол Улс олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг холбогдох байгууллагад хүргүүлэх, тайлантай холбогдуулан олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж байгаа ажлын явц байдалтай танилцах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн явцын танилцуулгыг сонсох,
  • Монгол Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ.

10:00 цагт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болно. Хуралдаанаар,

  • Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямаас Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт хандан тавьсан Улаанбаатар-Дархан чиглэлийн замын их засвар, шинэчлэлт болон шинээр баригдах 2 эгнээ авто замын төслийн хэрэгжилтийн талаарх асуултын хариуг сонсоно.

14:00 цагт Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан болно. Хуралдаанаар,

  • COVID-19-ийн лабораторийн оношилгоо, эмчилгээ, дархлаажуулалтын талаар Эрүүл мэндийн сайд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын мэдээлэл сонсоно,
  • Намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглаварыг батална.