Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн хоёр өдөр замын хөдөлгөөний дүрмийн шалгалт өгсөн хүмүүсийн 34-36 хувь нь тэнцжээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс жолоодох эрх олгох шалгалтыг зохион байгуулдаг билээ. 

Шалгалт хуваарийн дагуу тогтмол явагдаж байгаа юм. Өчигдөр буюу аравдугаар сарын 5-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох онолын шалгалтад хамрагдвал зохих 299 шалгуулагч байжээ. Гэвч үүний 26.7 хувь буюу 80 шалгуулагч ирээгүй байна.

Мөн шалгалтад хамрагдсан 219 шалгуулагчаас 75 буюу 34 хувь нь тэнцжээ.

Замын хөдөлгөөний дүрмийн шалгалтад тэнцээгүй шалгуулагчдын 29 хувь нь зургаа ба түүнээс олон алдсан байна. Харин аравдугаар сарын 4-нд онолын шалгалтад өгсөн 205 хүнээс 36 хувь тэнцсэн бөгөөд тэнцээгүй шалгуулагчдын 27.8 хувь нь зургаа болон түүнээс дээш алдсан байна. 

Иймд өөрийн авто сургуулийн урьдчилсан шалгалтад тэнцээгүй хүмүүсийг шалгалтад хамруулахгүй байхыг ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс анхаарууллаа.