Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын талаас эрчим хүч яаралтай нийлүүлэх хүсэлт тавьсан тухай Оросын компани мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Хятад улсын зарим мужуудад эрчим хүчний ноцтой хомсдол үүсээд байгаа билээ. Нийт 20 гаруй мужид эрчим хүчний хомсол үүссэнээс хамгийн хүнд нэрвэгдсэн нь зүүн хойд Хятадын Жилинь муж болоод байна.

Үүний улмаас үйлдвэрүүд ажиллах цагаа богиносгож, зарим нь хаалгаа барьж, үүрэн холбооны сүлжээ тасарч, үйлчилгээний газрууд лааны гэрэлд үйл ажиллагаагаа явуулах болсон тухай Хятадын эх сурвалжууд мэдээлж байгаа. Эрчим хүчний энэхүү хямрал цаашдаа дэлхийн эдийн засагт нөлөөлж магадгүй болоод байна.

Хятад улс нь эрчим хүчнийхээ ихэнх хэсгийг нүүрсний цахилгаан станцуудаас авдаг. Гэвч хүлэмжийн хийг бууруулах стандартаа чангаруулснаас болоод нүүрсний үнэ нэмэгдэж, нийлүүлэлт багассан нь эрчим хүчний хомдсолд ороход хүргэсэн юм. Бээжингийн эрх баригчид хямралаас гарахын тулд нүүрсний нийлүүлэлтийг богино хугацаанд нэмэгдүүлэх арга хайж эхэлсэн байна.

Үүнд хөрш орнуудаас импортлох нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлэх асуудал яригдаж байгаа.

Тэгвэл бас хөрш орнуудаас эрчим хүч авах асуудал яригдаж эхэлсэн байна.

Тухайлбал Оросын эрчим хүчний монополь экспортлогч компани Интер РАО өнгөрсөн Лхагва гарагт Хятадын талаас эрчим хүч яаралтай нийлүүлэх хүсэлт хүлээж авснаа мэдээлжээ.

Талууд тохиролцоонд хүрсэн эсэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг тус компаниас одоогоор өгөөгүй байна.

 

Эх сурвалж: Russia Today