Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

О.Батбаяр: 4-5 настай хүүхдүүд цэцэрлэг дээрээ амны хаалт зүүх эсэх асуудал эцэслэн шийдэгдээгүй

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Танхимаар хичээллэх цэцэрлэгийн насны хүүхдүүд цэцэрлэг дээрээ амны хаалт зүүхгүй бөгөөд шүдээ угаахгүй байх талаар журамд тусгагдсан болохыг БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар өчигдөр мэдээлэл хийх үеэрээ мэдээлсэн

Тэгвэл цэцэрлэг дээр хүүхдүүдийг амны хаалт зүүлгэх эсэх асуудал эцэслэн шийдэгдээгүй хэмээн  Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр хэллээ.

Тэрбээр "ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газар БШУЯ-тай хамтран хичээл эхлэхтэй холбоотой ажлын хэсэг байгуулан хамтран ажиллаж байна.

Гэхдээ 4-5 настай хүүхдүүдийг цэцэрлэг дээр нь амны хаалт зүүлгэх эсэх асуудал эцэслэн шийдэгдээгүй байгаа.

Бид цэцэрлэг сургуулийн орчинд халдвар хамгааллыг маш өндөр түвшинд сахиж, хичээлийг эхлүүлэхийг эрмэлзэж буй.

Манай улсын хувьд вакцинжуулалтыг өндөр хувьтай хийсэн тул хөл хорихгүйгээр COVID-19-д дасан зохицох, өвчлөлийг хянах байдлаар бодлого явуулж байна.
 
Сургууль цэцэрлэгийг нээх нь тулгамдаж байгаа асуудлын нэг. Гэхдээ ямар нэг алдаа гаргахгүйгээр нээхийн тулд эрдэмтэн, судлаач мэргэжилтнүүд ажиллаж байна" хэмээн сэтгүүлчийн асуултад хариулав.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/362250435311483