Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Халдварын тохиолдол Баян-Өлгийд 288, Ховдод 121 шинээр илэрсэн бол бусад аймагт 100-аас доош бүртгэгджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн 24 цагт шинээр илэрсэн 1,443 халдварын тохиолдлын 70 орчим хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Орон нутагт коронавирусийн халдвар нэмэгдсээр 58,818 болоод байна.

Шинээр илэрсэн тохиолдлуудыг аймаг тус бүрээр харвал Баян-Өлгий аймагт хамгийн олон буюу 288 хүн шинээр халдвар авсан байна.

Мөн Ховд аймагт 121, Хөвсгөлд 77, Сэлэнгэд 75, Орхонд 72, Дархан-Уул аймагт 55 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Харин Сүхбаатар аймагт шинээр халдвар илрээгүй бол бусад аймагт 50-аас доош халдвар илэрсэн байна.

Амралт, зугаалгатай холбоотойгоор орон нутагт бүртгэгдэх COVID-19-ийн тохиолдол эрс нэмэгдэж, Улаанбаатар хотод шинээр илрэх халдварын тооноос хэд дахин илүү байсаар байна.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдол аймаг тус бүрээр: