Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд COVID-19-ийн эсрэг вакцины хоёрдугаар тунг хийлгэсэн хүний тоо 2,003,050 боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт үргэлжилж байна.

Манай улс 12-оос дээш насны иргэдээ дөрвөн төрлийн вакцинаар дархлаажуулж буй бөгөөд өнөөдрийн байдлаар хүн амын 67.9 хувь буюу 2,208,400 иргэн вакцины нэгдүгээр тунд хамрагджээ.

Харин хоёрдугаар тунд буюу бүрэн тунд хамрагдсан хүний тоо 2,003,050 болон нэмэгдэж, хүн амын 61.6 хувийг эзэлж байна.

 

"Хүн амын 70 хувь буюу 2.2 сая хүн коронавируст халдварын эсрэг дархлаатай болж байж сүргийн дархлаа тогтлоо гэж үзнэ” гэж УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн доктор Т.Бэгзсүрэн өмнө нь хэлж байв.

Түүнчлэн "Коронавирусийн эсрэг аль ч вакциныг хийлгэсэн хүндрэл, нас баралтаас 90-ээс дээш хувиар хамгаална" гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа юм.

COVID-19 халдварын нөхцөл байдал болон вакцинжуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.