Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн нийт хүн амын 66.2% КОВИД-19 халдварын эсрэг вакцины бүрэн тунд хамрагджээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлд коронавирусийн эсрэг дархлаажуулалтын I тунд нийт хүн амын 72.8%, II тунд 66.2% хамрагдаад байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 992,165 иргэн вакцины бүрэн тунд хамрагдсан бол 

  • 2,128 жирэмсэн эх, 
  • 12-15 насны 32,551, 
  • 16-17 насны 16,877 хүүхэд тус тус II тунд хамрагджээ.

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 20 цэг ажиллаж, 7,905 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Харин улсын хэмжээнд нийт хүн амын 61.4% буюу 1,998,415 хүн вакцины бүрэн тунд хамрагдаад байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.