Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-ийн халдвар авсан 153,341 хүн эдгэрсэн бол 22,363 иргэн эмчлүүлж байна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2,014 хүн эдгэрч, эмнэлэг болон гэрийн тусгаарлалтаас гарлаа.

Ингэснээр улсын хэмжээнд коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн хүний тоо 153,341 болов.

Мөн одоогоор тус өвчний улмаас нийт 22,363 иргэн эмчлүүлж байна. Эмчилгээнд байгаа иргэдийн 10,657 хүн эмнэлэгт байгаа буй.

Тэдгээр иргэний биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн- 6,702
  • Хүндэвтэр-2,842
  • Хүнд-947
  • Маш хүнд-166 хүн байна.

Түүнээс гадна хөнгөн хэлбэрийн оноштой 11,706 иргэн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Мөн нийт бүртгэгдсэн тохиолдлын 34,308 нь хүүхэд бол 2,762 нь жирэмсэн эмэгтэй байв.

Одоогоор халдвар авсан 2,332 хүүхэд, 175 жирэмсэн эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.