Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энхсайхан: Цахилгаан тасрах үеэр вакцины хадгалалтад ямар нэгэн асуудал үүсээгүй

Г.Номин, iKon.mn
2021 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр энэ сарын 7-нд нийслэл хот болон төвийн бүсийн аймгуудад цахилгаан тасарсан нь вакцины хадгалалтын горимд нөлөөлсөн эсэхийг тодрууллаа.

Сэтгүүлчийн асуултад ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан "Цахилгаан тасарвал хариу арга хэмжээ авах шаардлагатай байдаг. Хариу арга хэмжээг харьяа байгууллагууд орон нутагт авч хэрэгжүүлдэг.

Вакцинууд өөр өөрийн хадгалалтын горимд таарсан хөргөгчинд байдаг бөгөөд тог баригч төхөөрөмжтэй. Вакциныг тээвэрлэхдээ мөн ямар температурт байх ёстой тэр зааврынх нь дагуу зөөж, тээвэрлэнэ. Жишээлбэл, Улаанбаатараас Хөвсгөл аймаг руу вакцин тээвэрлэх явцад яг байх ёстой температуртаа байна уу, үгүй юу гэдгийг тогтмол хянах систем ажилладаг. 

Манай улсын дархлаажуулалтын алба олон жилийн туршлагатай. Цахилгаан тасрах үеэр вакцины хадгалалтад ямар нэгэн асуудал үүсээгүй" хэмээн хариуллаа. 

ВИДЕО ҮЗЭХ:

https://fb.watch/6ENT--ELOh/