Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Жилд гурван сая гаруй хүн тун вакциныг хадгалж, түгээдэг Вакцин биобэлдмэлийн төв агуулах

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох албаныхан өнөөдөр ХӨСҮТ-д ажиллалаа.

Тэд коронавирусийн халдварт цар тахлын эсрэг вакцинжуулалтын бэлтгэл ажлын талаар мэдээллийг сонссоны дараагаар Вакцин биобэлдмэлийн төв агуулахтай танилцав. 

Тус агуулах нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд 24 цагийн харуул хамгаалалттай аж. Мөн вакцин хадгалах өрөө, хөргүүр, хөлдөөгчний хэм өөрчлөгдсөн даруйд эмч, ажилтнуудад дохио өгөх системтэй. Ингэснээр хариу арга хэмжээг цаг алдалгүй авах боломжтой юм байна.

ХӨСҮТ-ийн Вакцин биобэлдмэлийн төв агуулахад улсын хэмжээнд товлолоор хийгддэг вакциныг хадгалах +2-оос +8 хэмийн өрөө, -20 хэмийн хөргүүр байдгаас гадна коронавирусийн халдварт цар тахлын эсрэг вакциныг авах бэлтгэлийн ажлын хүрээнд Pfizer вакциныг хадгалах -70 хэмийн 26 хөлдөөгчийг энэ оны нэгдүгээр сард авчээ. Нэг хөлдөөгч 388 литрийн багтаамжтай бөгөөд 179,620 хүн тун вакцин хадгалах юм.

Түүнчлэн Вакцин биобэлдмэлийн төв агуулахын хэмийн мэдээллийг долоо хоног бүрээр архивт хадгалдаг аж. Уг товоос аймгууд руу улирал бүр, дүүргүүдэд сар бүр вакцины хангалт хийдэг байна.

Төв агуулахад жилд гурван сая гаруй хүн тун вакциныг хүлээн авч, хадгалж, түгээдгийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма хэллээ.

ФОТО:

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг