Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Архаг хууч өвчтэй, өндөр настай, хавдрын төгсгөлийн шатанд орсон иргэн халдвар авбал ар гэрийнхэн нь эмнэлгийн тусламж авахаас татгалзах тохиолдол гарч байна"

Г.Номин, iKon.mn
2021 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Долдугаар сарын 9-ний байдлаар улсын хэмжээнд 660 иргэн коронавируст халдварын улмаас нас бараад байгааг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хэллээ.

Тэрбээр "42 иргэн гэртээ нас барсан. Мөн жирэмсэн болон хөхүүл найман эмэгтэй нас бараад байна. 

Нас барсан хүмүүсийн 90 орчим хувь нь вакцин хийлгээгүй, 75.6 хувь нь архаг болон суурь өвчтэй хүмүүс байсан" гэдгийг хэллээ.

Үргэлжлүүлэн ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох "Нас баралтад нөлөөлж байгаа гурван хүчин зүйл бий. Нэгдүгээрт нас бөгөөд  65-аас дээш насныхан нийт нас баралтын 62 хувийг эзэлж байна. 50-иас дээш нас гэж үзвэл нийт нас баралтын 88 хувийг эзэлж байгаа.

Хоёрдугаарт архаг хууч өвчин нөлөөлж буй. Тодруулбал, нас барсан хүмүүсийн 62 хувь зүрх судасны өвчтэй байсан. Чихрийн шижин өвчтэй хүмүүс дараагийн дугаарт эрэмбэлэгдэнэ.

Гуравдугаар хүчин зүйл бол вакцин. Нас барсан нийт хүмүүсийн 11 орчим хувь нь вакцин тариулаад 14-өөс дээш хоносон хүмүүс байгаа.

Гэрийн нас баралт халдварын хоёр дахь давалгааны дараанаас гарч эхэлсэн. Сүүлийн үед архаг хууч өвчтэй, өндөр настай, хавдрын төгсгөлийн шатанд орсон иргэд халдвар авбал ар гэрийнхэн нь эмнэлгийн тусламж авахаас татгалзах тохиолдол гарч байгаа нь гэрийн нас баралтын тоог тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж байна. Халдварт өвчин гэдэг утгаараа бид ар гэрийнхнийг нь албадаад эмнэлэг рүү аваад явах боломжгүй. 

Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд одоогийн байдлаар 2,510 орчим эмэгтэй халдвар аваад эмчлүүлж байгаа. Оргил үедээ 850 орчим жирэмсэн эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол одоо 640 болж буурсан. 25-аас дээш долоо хоногтой жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авбал адил насны бүлгийн жирэмсэн биш эмэгтэйчүүдтэй харьцуулахад хүндрэх магадлал 14 дахин их байна" хэмээн ярилаа. 

ВИДЕО ҮЗЭХ:

https://fb.watch/6ENT--ELOh/