Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоотой ЭМЯ ойлголцолд хүрчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЭМЯ

Эрүүл мэндийн ажилтнууд цалингаа хоёр дахин нэмэх шаардаж, Төв талбайд олон хоног суулт зарлаад байв.

Тэгвэл өчигдөр Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбоо болон Эрүүл мэндийн яам эрүүл мэндийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хамтын хэлэлцээр хийж, санамж бичиг байгуулжээ.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбоотой ЭМЯ уулзалт зохион байгуулж, эрүүл мэндийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хамтын хэлэлцээрийг амжилттай зохион байгуулж гэрээгээ баталгаажууллаа.

Эхлүүлсэн ажлаа хамтдаа дуусгана. Бид нэг салбарынхан. Ойлголцох ёстой. Цаашид ч гэсэн ойлголцож хамтран ажиллах болно гэдэгтээ итгэлтэй байна" хэмээн өөрийн цахим хуудастаа бичсэн байна.