2021/08/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.16₮
B30
УЛААНБААТАР
20°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
10°
B30
УЛААНБААТАР
29°
|
13°
17:00
S30
18°
18:00
S30
17°
19:00
S30
16°
20:00
S30
15°
21:00
S29
14°
22:00
S29
13°
23:00
S29
12°
00:00
S29
11°
01:00
S29
10°
02:00
S29
03:00
S29
04:00
S29

"Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг Засгийн газар зарцуулж болохгүй"

Т.Саран, iKon.mn
2021 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 
 
Энэ оны зургаадугаар сарын 30-нд хуулийн үйлчлэл зогсож байгаа учир ийнхүү нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулжээ. 
 
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Цар тахлын хуулийг он дуустал сунгахыг дэмжихгүй байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг Засгийн газар журам гаргаж, зарцуулах гэж байгаа. Ийм зүйл хэрхэвч байж болохгүй.

Энэ бол иргэдийн өөрийнх нь ирээдүйдээ хадгалж байгаа мөнгө. Өөрсдөөс нь асуухгүйгээр ийм шийдвэр гаргаж болохгүй. Төр өөрөө цар тахлаас илүү аюултай болсон байх вий гэж санаа зовж байна. Найман хэсгийн ахлагч цар тахлын үед хүнсний талон авч байсан нь батлагдсан.
 
Цар тахлын хуулиар далимдуулж төрийн бүх албанд төрийн албаны шалгалтгүйгээр олон хүн томилсон. Нийгмийн даатгалын чөлөөлөлтөөр Засгийн газар тус сангаас нэг их наяд төгрөгийг зарцуулсан. Үүнийг төлж чадахгүй байгаа. Нэмээд Эрүүл мэндийн даатгалын сан руу орохыг зөвшөөрч болохгүй" гэлээ. 
 
Шадар сайд С.Амарсайхан "Эрүүл мэндийн даатгалын шинэ тогтолцоог нэвтрүүлэхтэй зэрэгцэн цар тахлын хүндрэлийг даван туулахаар тухайн салбарынхан зүтгэж байна.
 
Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг иргэдийг өвдсөн үед нь зарцуулахгүй юм бол хэзээ зарцуулах юм бэ?" гэв. 
 
x