Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавируст халдварын 2,400 тохиолдол бүртгэгдлээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2021.06.20/

https://fb.watch/6eq9fWIn2e/

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2,400 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 93,557 болж байна. Мөн хугацаанд 11 хүн нас баржээ.

Улсын хэмжээнд өчигдөр 4,140 хүн вакцинд хамрагдсан бөгөөд өссөн дүгээр нэгдүгээр тунгийн хамралт 92 хувь, хоёрдугаар тунгийн хамралт 82 хувьд хүрсэн гэдгийг УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү хэллээ. 

"Энэтхэгээс гаралтай делта вирусийн халдвар тархсан Их Британи, ОХУ-д эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байна"

Үргэлжлүүлэн тэрбээр "Их Британи улс насанд хүрсэн хүн амынхаа 60 хувийг коронавируст халдварын эсрэг вакцинд хамруулсан боловч тавдугаар сарын дундаас эхлэн халдварын тохиолдол, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгдээд байна. Үүнийг Энэтхэгээс гаралтай буюу делта вирусийн тархалт нэмэгдэж байгаатай холбон тайлбарлаж байна. 

Мөн манай хөрш ОХУ-д делта вирусийн тархалт нэмэгдэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өссөн дүн мэдээтэй байна" гэлээ.