Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн далбааны өдөрт зориулсан парадыг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэжээ

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Төрийн далбааны өдөрт зориулсан парадын бэлтгэл

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулахгүй болсныг ЗХЖШ-аас мэдэгджээ.

МЭДЭГДЭЛ

Сүүлийн өдрүүдэд манай улсын иргэдийн дунд коронавирусийн халдварын тохиолдлын тоо улам бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлээд байна.

Иймд Цэргийн ёслолын жагсаалын бэлтгэлийг цуцлах болсныг үүгээр мэдэгдье.

ЗХЖШ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА