Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Вакцинжуулалт Улаанбаатар хотод 83.7, орон нутагт 64 хувьтай байна

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн 24 цагт 19,753 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна.  

Улаанбаатар хотод 956,219 хүн эхний тунд, 797,844 хүн хоёрдугаар тундаа хамрагджээ. Ингэснээр Улаанбаатар хотын нийт дархлаажуулалтад хамрагдах ёстой хүмүүсийн 83.7 хувь вакцинаа бүрэн хийлгэсэн байна.

Орон нутагт дархлаажуулалт 63.9 хувьд хүрчээ. Одоогоор 914,569 хүн эхний тун, 712,180 хүн хоёрдугаар тунд хамрагдаад байна.

Ийнхүү улсын хэмжээнд 1,870,788 эхний тунд хамрагдсан бол 1,510,024 хоёрдугаар тундаа хамрагджээ. Энэ нь дархлаажуулахаар төлөвлөсөн иргэдийн 73% нь вакцинаа хийлгэсэн гэсэн үг.

Харин вакцинд хамруулах шаардлагатай иргэдээс 196,000 гаруй хүн вакцинаа хийлгээгүй байна.