Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Сонгуулийн санал авах машинтай холбоотой мэдээлэл тараасан, их хэмжээний мөнгө залилсан иргэдийг эрэн сурвалжилж байна"

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хар машиныг хакердсан гэх мэдээлэл гаргасан иргэн Г.Ган-Очирыг эрэн сурвалжилж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан гэмт хэргийн шинжтэй зүйлийг цагдаагийн байгууллага шалгадаг. Иргэн Г.Ган-Очир нь цахим орчинд сонгуулийн санал авах машинтай холбоотой мэдээллийг тараахдаа гэмт хэргийн шинжтэй мэдээллүүдийг ярьсан. Ярьсан асуудлуудтай нь холбоотойгоор цагдаагийн байгууллага албан ёсоор шалгая холбогдох шалгалт хийе гэхээр өөрөө зугтаад алга болчихсон.

Иймд худал мэдээлэл тараасан, бусдыг залилсан байж болзошгүй асуудлаар эрэн сурвалжилж байгаа тул иргэн Г.Ган-Очирын байгаа газрыг мэдэх хүн байвал цагдаагийн байгууллагад мэдээлэл ирүүлж, хамтран ажиллахыг хүсье.

Үүнээс гадна их хэмжээний мөнгө залилсан дөрвөн этгээдээс гурвыг нь баривчилсан бөгөөд үлдсэн нэг хүн болох Б.Энхбаатарыг улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна" гэлээ.