Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр иргэн усанд осолджээ

ikon.mn
2021 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг
НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс

Төв аймгийн Эрдэнэ Сум Өгөөмөр 1 дүгээр баг Дэлийн үзүүрийн-Өлийн гарамын ойролцоо хоёр иргэн усанд осолдсон байж болзошгүй гэсэн дуудлага  өнөөдөр өглөө 06:10 цагт Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст  ирсэн.

Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулсан алба хаагчид эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 09:46 цагт ослын газраас 3 км зайтай иргэн Г /38 настай, эрэгтэй/ усанд осолдож нас барсан байдалтай цогцсыг гаргалаа.

Мөн тус газраас урсгал дагуу 500 метрийн зайнаас 10:05 цагт усанд осолдсон байдалтай иргэн Ц /63 настай, эрэгтэй/-н цогцсыг гаргаж Төв аймгийн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө гэж НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Сэрэмжлүүлэг
  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,
  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед баталгаагүй зам, гармаар зорчихгүй  байхыг сэрэмжлүүлж байна.