Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд

10:00 цагт Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.

14:00 цагт Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.

14:00 цагт Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагт Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

Баянзүрх дүүгийн 23-р хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд

13:00 цагт "Сүрьеэ-КОВИД-19 халдвар" илрүүлэг үзлэгийн нээлтийн үйл ажилллагаа болно. Жилдээ 4 мянган хүнд сүрьеэ өвчнийг илрүүлдэг бол энэ удаагийн аяны хүрээнд 130 мянган хүнд үзлэг хийх юм. Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, НЭМГ-ын дарга Б.Бямбадорж болон бусад албаны хүмүүс оролцоно.

ЭМДЕГ-т

13:00 цагт "Гэрээт лабораториудаас үзүүлэх тусламж, үйлчилгээ" сэдвээр ЭМДЕГ-ын Нэхэмжлэлийн эмнэлзүйн хяналтын ахлах мэргэжилтэн Х.Сувд-Эрдэнэ мэдээлэл өгнө.