Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Капитрон банкны тамирчин ОУХМ Б.Чинзориг Азийн аварга боллоо

ikon.mn
2021 оны 6 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Азийн АШ тэмцээн АНЭУ-ын Дубай хотноо 2021 оны 05 сарын 21-31-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 17 орны 47  үндэстний төлөөлөл 150 гаруй шилдэг тамирчид эрэгтэй-10 жин, эмэгтэй-10 жинд өөрсдийн хурд хүч, оюун ухаанаа сорин өрсөлдлөө. Энэ удаагийн тэмцээн нь “ТОКИО-2020” зуны XXXII дах Олимпын наадмын өмнөхөн зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Манай улсаас тивийн аваргат эрэгтэй 8 тамирчин, эмэгтэй 5 тамирчин оролцсон юм. Тэмцээний сүүлчийн өдөр Монголын гурван боксчин алтан медалийн төлөө тоглож бүгд өрсөлдөгчөө ялан ази тивийн аварга боллоо. 64 кг-д “Капитрон” банкны тамирчин, “Алдар” спорт хороо, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Б.Чинзориг алтан медаль хүртэн тивийн аваргын алт, мөнгө, хүрэл медальтан болсон бол 56 кг-д Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, Универсиад наадмын аварга, 2019 оны Азийн аваргын хүрэл медальт, ОУХМ Х.Энх-Амар, 60 кг-ын жинд “Ажнай” корпорацийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар нар тус тус алтан медалийн эзэд болсон байна.

Нийт боксчиддоо удахгүй болох хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэдэл зуны XXXII-дахь олимпын наадам “ТОКИО-2020” тэмцээнд нь амжилт хүсье!

Их спортыг дэмжигч-Капитрон банк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.