Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Next@Acer 2021 : Шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа

ikon.mn
2021 оны 6 сарын 2
Сурталчилгаа
 

Компьютерын тоног төхөөрөмж, электрон технологийн тэргүүлэх үйлдвэрүүдийн нэг “Acer” компани “Next@Acer 2021” арга хэмжээгээ зохиож, дэлхий даяар шууд дамжууллаа. Компьютеруудаа 5G сүлжээ дэмждэг болгосон Acer энэ жил "New Perspective" уриан дор шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээ танилцууллаа.

"Acer" компанийн Гүйцэтгэх захирал Жейсон Чен арга хэмжээг нээн "Бид ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ? Acer 2017 оноос хойш хүмүүнлэгийн, хүрээлэн буй орчин, хүүхдийн боловсролд чиглэсэн олон ажлыг эхлүүлсэн. Бид илүү гэгээлэг, ногоон ирээдүйг бүтээхийн тулд инновацын шийдлийг эрхэмлэж байна" хэмээв.

“Next@Acer 2021” арга хэмжээний үеэр танилцуулсан бүтээгдэхүүн үйлчилгээнээс онцлон хүргэж байна.

EARTHION (EARTH+MISSION)

 

Earthion бол хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлыг шинэлэг, нэгдсэн аргаар шийдвэрлэхэд туслах Acer-ын эрхэм зорилго юм. Тус зорилгынхоо хүрээнд Acer үндсэн 6 зорилтыг тавьжээ.

  1. Бүтээгдэхүүний загвар. Илүү тогтвортой, дахин боловсруулах боломжтой материал ашиглан байгаль орчинд үзүүлж буй нөлөөг багасгах
  2. Үйлдвэрлэл. Байгаль орчин дахь нөлөөллийг багасгахын тулд үйлдвэрлэлийн үйл явцыг дахин хянаж хог хаягдлыг багасгаж, химийн бодисыг зохицуулах.
  3. Эрчим хүч. Сэргээгдэх эрчим хүчийг зуун хувь ашиглах.
  4. Ложистик. Тээвэрлэлт, ложистикийн оновчтой шийдэл боловсруулж нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах
  5. Савлагаа. Байгаль орчинд ээлтэй материалаар аль болох цомхон жижиг сав боодол бүтээж ашиглалтын хугацааг шинэчлэх.
  6. Дахин боловсруулах. Дахин боловсруулах чиглэлийн байгууллагуудтай хамтарч ашиглалтын хугацаа дууссан бүтээгдэхүүн материалыг дахин боловсруулж ашиглах.

ASPIRE VERO

Маш хялбараар засаж, сайжруулж, дахин боловсруулах материалаар бүтээсэн шинэ загварын Aspire зөөврийн компьютер нь Acer-ын энэ жилийн зорилготой төгс нийцнэ. Ашиглалтын хугацааг уртасган, эрчим хүч хэмнэхийн тулд батарейны цэнэг барих чадварыг сайжруулж 100 хувь дахин боловсруулах материалаар эх биеийг нь бүтээсэн бөгөөд i7-гийн 11-р үеийн процессортой.

Түүнчлэн гэрээс ажиллахад илүү тохирсон Acer Swift X, Acer Chromebook-ын шинэ загваруудыг танилцуулав.

 
 
 

ACER TRAVELMATE SERIES

Гэрээсээ болон оффисоос ажлаа хийхэд өөр компьютертой байх шаардлагагүй. Acer-ын аяллын нөхөр болсон шинэ laptop-ууд нь таныг харанхуй өрөөнд сууж байсан ч тод харагдуулах шинэлэг камертайгаас гадна дууны дугаралт нь студид байгаа мэт сайжирчээ.

Мөн хурал, хэлэлцүүлгийн үеэр таны ярианаас шуумыг нь шүүж авах микрофон болон хамгийн сүүлийн үеийн процессор, график карт зэрэг нь бусдаас хоцрохгүй ажиллахад тусална. Үүнд Acer Chromebook Enterprise Spin 713, Acer Chromebook Enterprise 514, Travel Mate P6 зэргийг дурдах нь зүйтэй.

 
 
 
 

БҮТЭЭГЧДЭД

Шинэлэг видео, график бүтээлүүдийг үйлдвэрлэгч чадварлаг залууст зориулсан өндөр хурдтай процессор, сүүлийн үеийн график карт бүхий SpatiaLabs зөөврийн компьютер худалдаанд гарлаа.

Нүдний торлог бүрхэвчийг мэдрэн 3D эффектийг удирдах боломжтой уг бүтээл Iron Man киног санагдуулам болсон ба одоогоос та урлагийн бүтээлээ бодитоор харж, сайжруулах боломжтой болжээ. Мөн өнгөрсөн жилийн нээлт болсон ConceptD загварын 5 Pro, Palette, 7 Ezel Pro, 3 Ezel Pro, 3 Pro хувилбарууд гарсан байна.

 


Acer жил бүрийн шинэчлэлээрээ Gamer-үүдийгээ мартдаггүй. Бидний хүсэн хүлээсэн Predator Triton 500 SE, Predator Helios 500 зөөврийн компьютерууд ил боллоо. i9 11-р зэргийн Intel Core процессор болон GeForce RTX 3080 Laptop GPU зэрэг нь тэднийг ямар хүчтэй болохыг нь хэлээд өгнө.

12 цагийн цэнэгээ барих батарей болон шинэчлэгдсэн хөргүүр нь тоглоомд дурлагсдын шүдний өвчин болсон асуудлуудыг шийдвэрлэнэ.

Мөн Predator CG437K S дэлгэцийг Predator Orion 3000 процессортой эсвэл Predator X38 S дэлгэцийг Nitro 50 (Intel) процессортой нийлүүлбэл жинхэнэ мангас л гэсэн үг. Мэдээж Predator Cestus 335 хулганыг мартаж болохгүй.

 
 

Acer брэндийн тухай

1976 онд байгуулагдсан Acer брэнд амьдралын чанарыг сайжруулахад туслах компьютер тоног төхөөрөмж, програм хангамж болон түүнтэй холбоотой үйлчилгээнүүдийг олон жилийн судалгаа шинжилгээнд үндэслэн бүтээж, хэрэглэгчиддээ хүргэдэг юм. Компьютер, дэлгэц, проектор, сервер, таблет, ухаалаг утас болон ухаалаг төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг ба тэдгээртэй холбоотой үүлэн технологид суурилсан шийдлүүдийг мөн хүргэдэг.

2016 онд Acer брэнд 40 жилийн ойгоо тэмдэглэсэн бөгөөд компьютерийн зах зээлд тэргүүлэгчдийн нэг болсон тус компанид дэлхийн 160 оронд 7000 гаруй чадварлаг ажилтнууд ажилладаг билээ. Acer компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.acer.com вэбсайтад хандана уу.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.