Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар өчигдөр 20:21 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар мөн өдрийн 20:27 цагт Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргаас тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад "Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй" хэмээн мэдэгджээ.

 

Эх сурвалж: ОБЕГ