Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй шүүх хурал хойшлогдов

А.Намуун, iKon.mn
2021 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй ЭМЯаманд холбогдох иргэний хэргийн шүүх хурал хойшлогдсон байна.

Тодруулбал Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг өчигдөр хянан хэлэлцээд хариуцагч талаас шинэ төлөөлөгч нэмж томилсон, хэргийн материалтай танилцах хүсэлтийг хүлээн авч шүүх хурлыг 2021 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн 11:00 цаг хүртэл хойшуулах шийдвэр гаргажээ.

Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын албан тушаалаас чөлөөлөх шийдвэрийг 2021 оны нэгдүгээр сард гаргасан юм.