ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаас чөлөөллөө

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг дөнгөж сая ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Эрүүл мэндийн яамнаас гаргажээ.

Тодруулбал, энэ сарын 19-ний орой "Өргөө" амаржих газарт төрсөн эхийг орой нь ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ гэрийн шаахай, халаадтай нь машинд суулгаж, эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, ажилтнууд өвчтөнийг эмнэлэг хооронд шилжүүлэх дүрэм, журмыг зөрчсөн нь олон нийтийн бухимдлыг хүргэсэн.

Уг асуудалтай холбоотойгоор өчигдөр НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн төдийгүй УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө өгөөд буй.

Тэгвэл ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөх шийдвэр ийнхүү гарлаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
320
Зураг
ЗӨВ, ГОЁ
163
Зураг
ХАРАМСАЛТАЙ
36
Зураг
БУРУУ
13
Зураг
ГАЙХМААР
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ХАХА
3
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа