Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэж, хариуг мессеж хэлбэрээр илгээж байгаа юм.
Иймд уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нь хариу хүлээн авах гар утасны дугаар, албан ёсны цахим шуудангийн хаягаа нягтлан ирүүлэхийг зөвлөе.
Мөн виз, визийн зөвшөөрөлтэй холбоотой мэдээ мэдээллийг 1800-1882 дугаар болон цахим хуудасны чатботоор холбогдон лавлах боломжтой гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлэв.