Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын хөрөнгө оруулагчдад төслөө танилцуулахад Та бэлэн үү?

ikon.mn
2021 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Үндэсний хөгжлийн газраас “Төсөл чадавхижуулах хөтөлбөр” зарлажээ.

Тодруулбал, Үндэсний хөгжлийн газар хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд хувийн хэвшлээс хэрэгжүүлж буй, олон улсаас хөрөнгө оруулалт татах боломжтой төслүүдийн бэлэн байдлыг ханган, хөрөнгө оруулагчдад танилцуулах, улмаар хөрөнгө оруулалт татахад үндэсний компаниуд, тэдгээрийн үүсгэн байгуулагч нарт дэмжлэг үзүүлэх зорилготой “Төсөл чадавхижуулах хөтөлбөр”-ийг Монгол залуусын үүсгэн байгуулсан Сингапур улсад төвтэй Irbis Ventures компанитай хамтран зарласан байна.

Иймд гадаадын хөрөнгө оруулагчид, компаниудтай урт хугацааны түншлэл үүсгэхийг зорьж байгаа компаниуд, тэдгээрийн үүсгэн байгуулагч нар дараах ЭНЭХҮҮ холбоосоор нэвтрэн дэлгэрэнгүй мэдээлэл болох хөтөлбөрийн давуу тал, боломж, шалгуур үзүүлэлтүүдтэй танилцаж, хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төслийн материалаа дөрөвдүгээр сарын 18-ны 14:00 цагаас өмнө илгээх боломжтой.

Материал илгээх зааварчилгааг ЭНД дарж авна уу.

Хөтөлбөр үнэ төлбөргүй бөгөөд үр дүнг өндөр байлгах үүднээс зөвхөн шалгуурт нийцсэн цөөн тооны үндэсний компаниудыг чадавхижуулахад хамтарч ажиллах аж.