Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-ын Asiana Airlines компанийн нислэгээр 162 иргэн эх орондоо ирлээ

ikon.mn
2021 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Сөүл-Улаанбаатар чиглэлийн захиалгат нислэгийн онгоц өнөөдөр өглөө 06:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Нислэгийг БНСУ-ын Asiana Airlines /Асиана эйрлайнз/ компани үйлдсэн юм.

Тус нислэгээр 162 иргэн ирлээ.

Иргэдийг “Тайж”, “Лион”, “Мөнх-Хустай” зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.